“The HU« хамтлаг Дэлхийн Энх тайваны албан ёсны элч болжээ. ЮНЕСКО-гийн хүндэт шагнал болох “The HU named UNESCO Artist for Peace” шагналыг өнөөдөр монголын цагаар 18:00 цагт гардаж авахаар болсон байна.

Хамтлагийн нэрийн хувьд Хүннү үгийн судалбарт, эр эм хүйс харгалзахгүй оюун ухаант хүмүүний эх үг нь “ХҮ« гэсэн байдаг ба үүнээс улбаалан уг нэрийг өгсөн байна.

ХҮ хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий “Хүннү« рок гэх урсгалыг бий болгоод байгаа юм.

By admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!