“Болор цом« наадамд бүтээл хүлээн авч эхэлжээ. Наадмын удирдамжид нэг хүнээс хоёр бүтээл авна. Ингэхдээ нэг бүтээл Чингис хааны суу алдар, үйлс бүтээлийг алдаршуулан дуулсан утга бүхий байна гэжээ. Энэ нь яруу найрагчдад Чингис хааны тухай шүлэг бичихийг хүчээр тулгаж буй үйлдэл юм.

40 дэх удаагийн “Болор цом« наадам Улаанбаатар хотод болно. Албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр, арваннэгдүгээр сарын 24-нд болох нь. Улаанбаатарт болох газрын байршил, цаг одоогоор тодорхой болоогүй байгаа аж. Ирэх долоо хоногт удирдах зөвлөл хуралдаж, үүнийг шийдэх бололтой.

By admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!