Нийтийн дууны урлагт өөрийн үнэ цэнэ, дуу хоолой, авьяас, хөөрхөн төрхөөрөө онцгойрдог уран бүтээлчид бол А.Түмэн-Өлзий, П.Жимсээ нар. Өнгөрсөн хугацаанд хувийн уран бүтээл хийлгүй “хойш суусан” тэд саяхнаас гэнэт нь л зэрэг зэрэг уран бүтээлээр “бөмбөгдөх” болсон нь учиртай.

Учир юу гэвээс, тэд нэгэндээ амлалт өгч 2022 ондоо хэн хэн нь тус бүх хоёр чанартай уран бүтээл гаргана гэдгээ бие биедээ амалжээ. Энэ амлалтаа биелүүлж, дуучин П.Жимсээ “Нутаг ижий хоёр”, “Хайртай” зэрэг дуугаа бичүүлж, клипжүүлжээ. Харин “Хунт нуур” дуугаа дахин сэргээн дуулж, клипжүүлсэн билээ.

Дуучин бүсгүйчүүд нэгнээ урлагийн салбараас олж нөхөрлөөд 16 жилийн нүүр үзэж буй бөгөөд хэн хэнийнхээ уран бүтээлд тусалж дэмждэг, нэгэндээ итгэл сэтгэлээ харамгүй зориулдаг гэдгээ үйлдлээрээ харуулж ирсэн. Энэ ч утгаараа хэн хэндээ өгсөн амлалтынхаа уран бүтээлүүдэд хоёулаа гар нийлж ажилласан гэдэг шүү.

Нөхөрлөл гэдэг зөвхөн баяр жаргал, зовлон гунигийг хуваалцахын нэр бус. Нэгнийхээ ажил үйл, уран бүтээлд өөриймсөгөөр хандаж, сэтгэл зүрхээрээ нэгнийгээ дэмжихийн нэр гэдгийг эрхэм уран бүтээлч, найз бүсгүйчүүд өөрсдийн үйлдлээрээ харуулж явна.

 

By admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!