1. Тэнгэр заяатай бүсгүй.
Ийм бүсгүй хүн тун ховор байдаг бөгөөд эр нөхрийнхөө зүг чиг нь байж хийморь лундааг өндөрт өргөж үргэлж хамт хөдөлмөрлөх мөртлөө гавьяаг нь нөхөртөө үүрүүлдэг.Ар бүх ажилыг нь амжуулж ухаан сийрэг уужим сэтгэлтэй хатан ухаантай алсын бодолтой . Амьдралдаа арчаатай өөрөө дайчин бүх зүйл нь төгс Монгол дүр төрхтэй нүдэнд дулаахан сайхан бүсгүй байдаг.
2. Галын заяатай бүсгүй
Гэр бүлдээ бүхнээ зориулдаг өдөржин гал тогоондоо өнжиж орсон гарсанг цайлж дайлж, эр нөхөр хүүхдүүдээ халамжлаж, ходоодоор нь баздаг.  Ханийнхаа үгээр хадмынхаа аясаар намас намас хийж гүйдэг дөлгөөхөн бүсгүйг хэлнэ…
3. Адын заяанд төрсөн бүсгүй
Ихэвчлэн будаг шунхаар давхарлаж энгэсэг үнэр сэнгэнүүлсэн өөрийгөө царайлаг бие хаа сайтай гээд боддог ширвэлзэж гялалзсан нүдтэй тийм хүүхнүүд эрээний бараа борооны дараах мөөг мэт элбэг гол зэвсэг нь эхэн үедээ эелдэг халамжтай мэт ч шулам дотортой. Эр нөхрөө цавь суганы хэрүүлээс дээш гаргадаггүй хоосон тархитай сиймхий андахгүй үргэлж шимж сорж цаг сэлгэж жаргал хөөж өнгөтэй өөдтэй бүхнийг хүртэж амсаж шимэгчлэж амьдардаг.
Авах гээхийн ухаанаар уужуу бодож тунгаана биз…

By admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!