УИХ-ын танхимд хоёр дахь удаагаа сонгогдож эрхэм гишүүний үүргээ биелүүлж яваа хүн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Дундговь нутгаас гаралтай тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байхдаа анх олонд танигдсан. Мөн түүнийг Мон Ураны Б.Наранхүүгийн төрсөн эгч гэдгээр монголчууд андахгүй. Зуны дэлгэр цагт гадаадад явж галуу шувууны мах идэж буйгаа гайхуулж явдаг тэрбээр өдгөө хөдөө орон нутгаар ажилтай яваа бололтой.

Өөрийн цахим хуудаснаа “Анхны цаснаар алхлаа. Та бүхэн маань амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй« хэмээн онцолжээ.

Б.Саранчимэг гишүүний хувьд 10 жилийн сургуулиа алтан медальтай төгсөж 1993 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуульд Удирдлагын автоматжуулалтын системийн инженер мэргэжил эзэмшсэн тэрбээр энэ чиглэлийн анхны мэргэжилтнүүдийн нэг. Орос, англи хэлтэй. 2013 онд ШУТИС-ийн магистрын хөтөлбөр, 2014 онд Харвардын их сургуулийн Удирдлагын хөтөлбөр, 2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсжээ.

By admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!