“Сорхугтани”, “Сайн хаан Бат”, “Самар хатан” романы зохиогч МУСГЗ Бямбаагийн Сарантуяа үнэнч уншигч охины эрэлд гарчээ.

Тэрбээр  энэ тухайгаа “Нэлээн хэдэн жилийн өмнө номын баяраар намайг зорьж ирсэн энэ охин ер санаанаас гардаггүй юм. Тавин төгрөг, зуун төгрөгөө цуглуулсаар байгаад 15 мянган төгрөг болгож боож ирээд надаас ном авч байсан юм. Самар хатныг унших гэж цуглуулсан гэж байсан. Хараад хайр хүрээд уйлмаар санагдаж билээ. Үнэндээ тэр үед би мөнгийг нь авахгүй номоо бэлэглээд явуулмаар санагдаж байсан ч ийм гоё сэтгэлийг хүндлээд бас багаасаа үнэгүй зүйлд дуртай хүн болчих вий гэж бодоод боодол тавин төгрөг буюу таван мянган төгрөгийг нь авч билээ. Яагаад энэ зургийг тавьсан бэ гэвэл залуус дүү нар маань зорьсондоо хүрэхэд итгэл урам дутаж байвал энэ охиноос жишээ аваарай. Өчүүхэн төдий зүтгэл чинь өсөн өссөөр амжилт болдог. Ер нь ямар ч хүн шууд амжилтанд хүрдэггүй. Зорилго, хичээл зүтгэл, бүтэлгүйтэл, түүний дараа дахин босох эр зориг энэ бүхэн нэгэн цул болж байж зорьсондоо хүрдэг. Энэ охин том охин болсон байх аа. Хааяа уулзах юмсан гэж боддог юм” гэжээ.

By admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!