Нийтийн дууны салбарт өөрийн өнгө төрх, дуу хоолойгоороо ялгардаг уран бүтээлчдийн нэг бол дуучин П.Жимсээ. Бага балчираасаа Хүүхдийн ордны дуулаачийн дугуйланд явж дуу хууртай нөхөрлөсөн тэрбээр 2016 оноос хойш уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан юм. Тэгвэл тэрбээр уран бүтээлдээ comeback хийж, сонсогч фэнүүддээ шинэ уран бүтээлийн дээжээсээ сонирхуулах болжээ.

Тодруулбал, “Ижий нутаг хоёр”, “Хайртай”, “Намайг үнсээч” зэрэг цоо шинэ уран бүтээл гаргаж, клипжүүлсэн байна. Ийнхүү уран бүтээлээр “бөмбөгдөх” болсон түүнээс тоглолтоо хийх эсэхийг лавлахад “Тоглолтоо хийхгүй ээ, удаан хугацаанд уран бүтээлийн завсарлага авлаа.

Уран бүтээлдээ эргэн ирж байна гэж ойлгож болно” хэмээн хариулсан юм.

Оюутны ширээнээс холдоогүй байхдаа буюу 2013 онд “Таван эрдэнэ” тоглолтоо хийж байсан бол 2016 онд “Нандин” нэртэй бүрэн хэмжээний тайлан тоглолтоо хийж байсан удаатай билээ.

By admin

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!