May 22. 2019.   7:17 am

Ш.Батхүү ямар хөрөнгөтэй вэ?

Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авахдаа "Эрдэнэт"-ийг барьцаанд тавьсан Ш.Батхүүгийн өрийг үйлдвэрийн Нөөцийн сангаас гаргуулж, 40 сая ам.долларыг төлсөн. Энэ мөнгийг Ш.Батхүүгээр төлүүлнэ гэдгээ Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлж байсан юм. Одоогоор Ш.Батхүү ямар нэгэн өр төлбөр төлөөгүй ч  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэр хохирогч болсон. 40 сая ам.долларын хохиролд орчихсон байхад Ш.Батхүүгийн хэргийг хааж болохгүй. Засгийн газраас комисс томилж байгаа. Яаралтай 40 сая долларын өрөө барагдуулахыг шаардана. Чадахгүй бол "Эрдэнэт" үйлдвэрийн захирал, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хариуцлага тооцно.

Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болно гэдэг үндэсгүй мэдээ байх. Бидэнд ирсэн мэдээллээр Ш.Батхүүд 40 сая долларыг төлөх хангалттай хэмжээний хөрөнгө байгаа. Есөн сарын дотор "Эрдэнэт" үйлдвэрийг хохиролгүй болгох тал дээр шахаж ажиллаж байна. Бидэнд ирж байгаа мэдээллээс 40 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний мөнгө байгаа. Энэ хөрөнгө 3-4 хүний нэр дээр шилжсэн. Ямар хүмүүс рүү шилжсэн бэ гэдэг дээр л асуудал байгаа юм. Хууль хяналтын байгууллагын шалгалтын дүн эцэслэгдээд ирэхээр тодорхой болох байх" гэсэн юм.

“Жаст”-ын Ш.Батхүү  2013 оноос өмнө өөрийнхөө хөрөнгийг нааш, цааш нь шилжүүлсэн байдаг. Тэрбээр Дийлэнхийг нь бэлэглэлийн гэрээгээр зарсан бөгөөд зарим хөрөнгийг нь “Хадгаламж” “Зоос” зэрэг банкны өрөнд хурааж авчээ. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгөөс 40 сая ам.долларыг төлөх боломж бүрэн бий гэдгийг ч улс төр, эдийн засгийн хүрээнийхэн хэлдэг. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн хэн хувааж идсэнийг шалгана" гэж мэдээлж байсан ч одоогоор таг чиг болсон.

Ш.Батхүү зээл авах үедээ "Олон овоот", Хадгаламжийн банк, Жаст группын хувьцааг эзэмшдэг байсан. Тэрбээр  “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д, “Олон овоот”-оо Г.Алтанд, “Жаст агро”-гоо татан буулгаж, “Хадгаламж” банкиа Төрийн банкинд нэгтгэсэнээ сэтгүүлчдэд мэдээлж байсан билээ.

Б.БАТ

 

 

tШинэ мэдээ
Маргааш жолооны үнэмлэх авах, сэргээх өдөрлөг Сүхбаатарын талбайд болно Өчигдөр: 16 цаг 13 минутанд Дипломат консул та Монгол Улсын хуулийг дагаж мөрдөнө үү Өчигдөр: 14 цаг 32 минутанд 30 гаруй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ Өчигдөр: 14 цаг 01 минутанд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэллээ Өчигдөр: 12 цаг 43 минутанд Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл 27-нд дуусна Өчигдөр: 10 цаг 13 минутанд Австралийн тэрбумтан бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлана Өчигдөр: 10 цаг 06 минутанд Ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна Өчигдөр: 09 цаг 57 минутанд Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх авто замын ажил эхэллээ Өчигдөр: 09 цаг 20 минутанд Б.Баатархүү: Гурван хүүхдийг хайрцагт хийж тээвэрлэхийг завджээ гэдэг нь худал мэдээлэл Өчигдөр: 09 цаг 09 минутанд Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд Өчигдөр: 09 цаг 01 минутанд
tИх уншсан
Top