May 22. 2019.   7:16 am

Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах нь хэнд ашигтай вэ

Дархан цаазат Богдхан уул нийт 33 амтай. Түүний нэг болох Зайсангийн амийг тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг судлаж байгаа аж. Зайсангийн амыг баячуудын хороолол хэмээн нэрлээд нэлээдгүй хугацааг үдэж байна.

Уг газарт 70 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ихэнх нь “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-д зааснаар “байгаль орчинд хор нөлөөгүй үйл ажиллагаа явуулах, зарж борлуулахгүй, таван жилийн хугацаатай зөвшөөрөл авч үүнийхээ дараа зарим нь орон сууцны хороолол барих зэргээр өөр үйл ажиллагаа эрхэлсэн байна.

Тиймээс нэгэнт суурьшлын бүс болсон энэ газрыг чөлөөлөх ямарч боломжгүй болсон тул дээрх газрыг тусгай хамгаалалтаас гаргахаар судлаж эхэлжээ.

Зайсангийн ам нь  1997 онд  ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандлын нөөц газар (МАВ)-т  бүртгэгдсэн. Хотын төвөөс 4-5 км зайтай орших Богд Хан уулын Улсын Тусгай хамгаалалттай газар нь 41.650 га нутаг дэвсгэртэй. Үүний 500-600 га-г Зайсангийн ам эзэлдэг.

Тэгэхээр баячуудын хороолол хэмээн нэрлэдэг Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах нь хэнд ашигтай вэ гэсэн асуулт гарч ирж байна.

Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд дотор одоогийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы ах С.Отгонбаярын хүү О.Тэнүүний  Оюуны Ундраа Групп ХХК-ийн Их Зайсан Соёл амралтын цогцолбор багтдаг. Одоогоор Оюуны Ундраа Групп Их Зайсан Соёл амралтын цогцолбортоо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ч мэдээж өөрийн болгох хүсэл тээж яваа  л байлгүй дээ.

Бид Зайсангийн аманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн талаарх мэдээллийг цувралаар хүргэх болно.

tШинэ мэдээ
Маргааш жолооны үнэмлэх авах, сэргээх өдөрлөг Сүхбаатарын талбайд болно Өчигдөр: 16 цаг 13 минутанд Дипломат консул та Монгол Улсын хуулийг дагаж мөрдөнө үү Өчигдөр: 14 цаг 32 минутанд 30 гаруй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ Өчигдөр: 14 цаг 01 минутанд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэллээ Өчигдөр: 12 цаг 43 минутанд Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл 27-нд дуусна Өчигдөр: 10 цаг 13 минутанд Австралийн тэрбумтан бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлана Өчигдөр: 10 цаг 06 минутанд Ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна Өчигдөр: 09 цаг 57 минутанд Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх авто замын ажил эхэллээ Өчигдөр: 09 цаг 20 минутанд Б.Баатархүү: Гурван хүүхдийг хайрцагт хийж тээвэрлэхийг завджээ гэдэг нь худал мэдээлэл Өчигдөр: 09 цаг 09 минутанд Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд Өчигдөр: 09 цаг 01 минутанд
tИх уншсан
Top