May 22. 2019.   6:51 am

Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэнэ

 

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана.

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн 2019.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр хууль тогтоомжийн төслийн сонсгол хийх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

- Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан;
- “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

4.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:

- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

5.Цахим бодлогын түр хорооны хуралдаан 16.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

- Төрийн цахим шилжилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн байдлын талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатын мэдээлэл сонсох;
- “Цахим орчин, нийгмийн сүлжээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Цахим бодлогын түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэх;
•Улсын Их Хурлын даргын 2019 оны 50 дугаар захирамжаар байгуулагдсан хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим системийг шинээр бүтээж нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонсох,
- Бусад.

tШинэ мэдээ
Маргааш жолооны үнэмлэх авах, сэргээх өдөрлөг Сүхбаатарын талбайд болно Өчигдөр: 16 цаг 13 минутанд Дипломат консул та Монгол Улсын хуулийг дагаж мөрдөнө үү Өчигдөр: 14 цаг 32 минутанд 30 гаруй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ Өчигдөр: 14 цаг 01 минутанд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэллээ Өчигдөр: 12 цаг 43 минутанд Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл 27-нд дуусна Өчигдөр: 10 цаг 13 минутанд Австралийн тэрбумтан бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлана Өчигдөр: 10 цаг 06 минутанд Ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна Өчигдөр: 09 цаг 57 минутанд Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх авто замын ажил эхэллээ Өчигдөр: 09 цаг 20 минутанд Б.Баатархүү: Гурван хүүхдийг хайрцагт хийж тээвэрлэхийг завджээ гэдэг нь худал мэдээлэл Өчигдөр: 09 цаг 09 минутанд Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд Өчигдөр: 09 цаг 01 минутанд
tИх уншсан
Top