May 22. 2019.   6:32 am

НИТХ-ийн төлөөлөгч Д.Амарбаясгалан Говь-Алтайд хурдан удмын азарга тарааж явна

Говь-Алтай аймгийн төвд өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сумын Засаг дарга нарын дунд сугалаа явуулж 40 гаруй монгол болон эрлийз азарга тараасан байна.

Тэрээр Говь-Алтай нутгийнх бөгөөд ирэх 2020 оны сонгуулиар нутгаасаа нэр дэвшин өрсөлдөх бэлтгэл ажлаа хангаж байгаа гэх.

Д.Амарбаясгалан нь ШУТИС-ийн Холбоо мэдээлэл технологийн сургуулийг инженер, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг улс төр судлаач мэргэжлээр тус, тус суралцан төгсчээ.

2008 оноос Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга, 2013 онд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооны холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр тус, тус сонгогдон ажиллаж байжээ.

МАН 2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Д.Амарбаясгаланг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон байдаг. Одоо МАН-ын ЕНБД-аар ажиллахаас гадна НИТХ-ийн төлөөлөгч билээ.

tШинэ мэдээ
Маргааш жолооны үнэмлэх авах, сэргээх өдөрлөг Сүхбаатарын талбайд болно Өчигдөр: 16 цаг 13 минутанд Дипломат консул та Монгол Улсын хуулийг дагаж мөрдөнө үү Өчигдөр: 14 цаг 32 минутанд 30 гаруй цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ Өчигдөр: 14 цаг 01 минутанд А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэллээ Өчигдөр: 12 цаг 43 минутанд Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл 27-нд дуусна Өчигдөр: 10 цаг 13 минутанд Австралийн тэрбумтан бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлана Өчигдөр: 10 цаг 06 минутанд Ажлаас гарсан ч, халагдсан ч тэтгэмж авна Өчигдөр: 09 цаг 57 минутанд Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх авто замын ажил эхэллээ Өчигдөр: 09 цаг 20 минутанд Б.Баатархүү: Гурван хүүхдийг хайрцагт хийж тээвэрлэхийг завджээ гэдэг нь худал мэдээлэл Өчигдөр: 09 цаг 09 минутанд Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд Өчигдөр: 09 цаг 01 минутанд
tИх уншсан
Top